Оскарын үдэшийн Болливуд одод
83 дахь удаагийн Америкийн кино урлагийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг болж өндөрлөсөн байгаа. Уламжлалт ёсоор өнгөрсөн жилийн шилдэг бүтээлүүд Алтан хүнийг хүртэж, алдарын тахимд өөрсдийн уран бүтээлийн нэрээ мөнхөлсөн. Нөгөөтэйгүүр Оскар улаан хивсний чамин ёслолын ажиллагаа хоёр тухайн жилийнхээ дэлхийн кино урлагийн хамгийн сонирхууштай шоу байсаар ирсэн. Энэ жилийн Оскарын улаан хивсний ёслол ажиллагаанд Болливудын жүжигчин Aishwarya Rai, түүний нөхөр жүжигчин Abhishek Bachchan, мөн 127 цаг киноныхоо хөгжмөөр нэр дэвшсэн энэтхэгийн алдарт хөгжмийн зохиолч A.R. Rahman нар оролцсон байгаа.
Ингээд Дэлхийн мисс Болливудын алдарт жүжигчин Aishwaray rai -гийн Оксарын үдэшийн гоёмсог зурануудаас орууллаа.






