Manish Malhotra анхны нэрийн загварын шоугаа 1999 онд зохион байгуулсан бөгөөд тэрхүү загваруудын 70 % нь 3 долоон хоногийн дотор зарагдаж дуусч байжээ. Түүний загврын шоуны бас нэгэн онцлог нь шинэ цувралын шоу болгонд Болливудын жүжигчдээс хэн нэг нь цувралын гол хувцасыг өмдөг. Энэ нь түүний шоуг алдаршуулсан бас нэг гол шалтгаан нь юм. Түүнчлэн Manish Malhotra's fashion show бол Болливудын бас нэгэн анхаарал татсан үйл явдал болдог.

Энэтхэгчүүд бол үндэсний хувцасны уламжлалаа хамгийн гайхалтай хадгалан ирсэн үндэстнүүдийн нэг.
Ялангуяа Энэтхэг эмэгтэйчүүдийн уламжлалт хувцас saree бол Болливудын бас нэгэн өвөрмөц онцлог байдаг. Шинэ киноог шинэ sare-гүйгээр төсөөлөх аргагүй болтлоо чухал байрыг эзэлдэг гэх үү дээ. Гэхдээ Болливудын saree бол хамгийн өвөрмөц, хамгийн гоёмсог байдгаараа алдартай. Шинэ киноны гол дүрийн жүжигчний өссөн saree кино, жүжигчидтэйгээ хамт алдаршдаг. Тухайн хит киноны saree хувцас загварын зах зээл дээр ч маш гүйлгээтэй бараа болно.
Ерөнхийдөө Америкийн кино урлагийг Холливуд гэж нэрийддэгтэй холбоотой Энэтхэгчүүд ч гэсэн кино урлагаа ерөнхийд нь Болливуд гэж нэрлэдэг. Гэхдээ бас Энэтхэгчүүд гэж яг ч ерөнхийлж болохгүй юм аа. Чухамдаа Энэтхэгийн Хинди хэлтнүүдийн кино урлагийн нэр л дээ. Үүнээс гадна Tamil, Punjabi, Telugi гэхчлэн хэл дээрх энэтхэг кинонууд ч энэтхэгийн кино урлагтаа багтдаг. Гэхдээ Хинди хэлтнүүдийн Болливуд энэтхэгийнхээ кино урлагийг төлөөлөх хандлагатай байдаг.