BOLLYWOOD WORLD

Энэтхэг кино сонирхогчдод

2009 оны онцлох кино - Billu Barber /2009/

2009-01-07 19:01
2008 оны дундуур яригдаж эхэлсэн Billu Barber /2009/ киноог Болливуды сонирхогчид дэлгэцнээ гарахыг нь нэлээд хүлээж байгаа. Учир нь энэхүү кинонд Болливудын алдарт од үзэсгэлэнт жүжигчид хамтран тоглож байгаа юм.
Billu Barber /2009/ кинонд Болливудын алдарт од Shahrukh Khan, Ifran Khan, Lara Dutta, Priyanka Chopra, Deepika Padukone, тоглосон бөгөөд Shahrukh Khan-ны хувьд туслах дүрд тоглож байгаа анхных нь кино болж  байгаа.
Billu Barber /2009/  киноны бас нэгэн онцлууштай зүйл нь киноны дуунуудад Болливудын алдарт жүжигчин Shah rukh Khan -тай хамт Болливудын одоогийн хамгийн анхаарал татсан үзэсгэлэнт одод болох Priyanka Chopra, Deepika Padukone, Kareena Kapoor нар тоглосон явдал юм. Энэ утгаараа киноны трейллэрүүд цацагдсан даруйдаа хит болж эхлээд байгаа.


Billu Barber /2009/  буюу Билогийн үсчний газар нэртэй уг кинонд хөдөө тосгоны ........................................
Ангилал : Bollywood кино тойм | Нийтэлсэн : **no name | Уншсан (5) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

2008 оны Болливудын шилдэг шинэ одод

2009-01-05 17:48
Болливудад өнгөрөгч 2008 онд хөл тавьсан олон жүжигчид бий. Гэхдээ тэдний зарим нь л өөрсдийн чадвараараа од болох замдаа орсон байгаа. Ингээд өнгөрөгч оны шилдэг шинэ 10 одыг танилцуулж байна.


10. Harman Baweja - 1980 төрсөн
Түүний хувьд өнгөрөгч онд Болливудын алдарт жүжигчин Priyanka Chopra -тай хамтран Love story 2050 /2008/ кинонд тоглосон. Хэдийгээр кино нэг их амжилт олоогүй ч тэрээр өөрийг нь тойрсон шуугиан болон царайлаг гадаад төрхөөрөө үзэгчдийг татаж чадсан бөгөөд дараа дараагийн кино саналуудаа ч авч чадсан. Одоо тэрээр Victory /2009/ нэртэй шинэ кинонд Болливудын залуу од Amrita Rao -тай хамтран тоглож байгаа. Түүнчлэн шинэ од маань Болливудын үзэсгэлэнт од, Дэлхийн мисс Priyanka Chopra -тай нэр холбогдоод байгаа.


                                                  Love Story 2050 * Priynaka Chopra, Harman Baweja


Ангилал : Энэтхэг жүжигчид | Нийтэлсэн : **no name | Уншсан (35) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Оны онцлох кино - Slumdog millionaire /2008/

2009-01-05 12:20

Хэдийгээр англи найруулагчийн гараар бүтсэн ч гол дүр болоод туслах дурүүд, зохиол зэрэг нь Болливудын уран бүтээлчдийн бүтээсэн Slumdog millionaire /2008/ кино үнэхээр гайхалтай бүтээл болж чаджээ.
Нээлтээ хийсэн даруйдаа Slumdog millionaire /2008/ кино  нь гадаадын кино үзвэрийн анхаарал татсан бүтээл байж чадсан төдийгүй одоогийн дэлхийн кино урлагийн шилдэгүүдийн өрөсөлдөөний гол талбар болох Оскар, Алтан бөмбөрцөг кино наадмуудад нэлээд хэд хэдэн төрлөөр нэр дэвшээд байгаа. Түүнчлэн олон улсын кино наадмуудаас нийт 20 гаруй шагналыг хүртээд байна.

Slumdog millionaire /2008/ киноны энэтхэг талын продакшнаар Болливудын алдарт жүжигчин Anil Kapoor -ийн продакшн ажилласан бөгөөд киноны дуун дээр Болливудын алдарт хөгжмийн зохиолч A. R Rahman ажилласан байгаа. Мөн гол дүрд энэтхэгийн залуу жүжигчин Dev Patel үнэхээр чадвалаг тоглож чадсан бөгөөд одоо тэрээр олон кино найруулагчдын сонирхлыг татсан жүжигчин болоод байна.

Slumdog millionaire /2008/ кинонд Энэтхэгийн ядуусын хорооллын харанхуй ертөнцөөс өөрийн хайр сэтгэлийн хүчээр  чөлөөлөгдсөн Jamal Malik залуугийн түүхийг өгүүлэх юм.  Jamal өөрийн хайрт бүсгүйн төлөө Энэтхэгийн Саятан болохыг хүсвэл нэртэй шоу нэвтрүүлэгт санаандгүй оролцох бөгөөд саятан болох нэвтрүүлэгт тавигдсан асуултуудыг амьдрал Jamal -д заасан байлаа. Гэвч тэрээр шоугаар саятан болоогүй ч өөрийн хайсан зорьсон бүхнийг олж авч чадна. Энэ бол түүний хайр байлаа.






Ангилал : Bollywood кино тойм | Нийтэлсэн : **no name | Уншсан (119) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Дэлхийн мисс L’Oreal -ийн шинэ бүтээгдэхүүнийг сурталчилахаас татгалзлаа

2008-12-31 11:47
1994 оны Дэлхийн мисс , Болливудын үзэсгэлэнт од Aishwarya Rai Bachchan саяхан алдарт гоо сайхны бренд  L’Oreal -ийн шинэ бүтээгдэхүүнийг сурталчилах саналаас татгалзаж шуугиан тарьлаа.
Тэрээр  L’Oreal  -ийн шинэ бүтээгдэхүүн болох цайруулах иж бүрдлийг сурталчилахаас татгазсан байна. Хэдийгээр L’Oreal-ийн албан ёсны нүүр царай байсан жүжигчний хувьд энэхүү шийдвэрээрээ нэлээд эрсдлийг туулсан ч олон нийтийн талахралыг хүлээгээд байна.
Aishwarya Rai Bachchan энэхүү шийдвэрээ тайлбарлахадаа "Би L’Oreal-ийн шинэ бүтээгдэхүүн болох цайруулах иж бүрдлийг Энэтхэг хүн тэр дундаа Энэтхэг оронд сурталчилах санааг дэмжихгүй байна.  Төрөлх үндэстний арьсны асуудал миний хувьд төдийгүй дэлхийн хувьд хүндэтгэж үзэх ёстой, том асуудал шүү дээ." гэжээ. Түүчлэн цаашид ч энэхүү асуудлыг хөндсөн аливаа бүтээгдхэүүнийг сурталчилахгүй гэдгээ хэлжээ.
Дэлхийн мисс хүний хувьд түүнийг олон нийт тун ухаалаг шийдвэр гаргалаа гэж дүгнэж байна.
Ангилал : Bollywood news | Нийтэлсэн : **no name | Уншсан (173) | Сэтгэгдэл ( 15 ) | Дэлгэрэнгүй

Dil hai tumhara /2001/ киноны дуу O sahiba

2008-12-30 13:51

O sahiba o sahiba- dil hai tumhara

Actors: Arjun Rampal, Jimmy Shergil
Actresses: Preity Zinta, Mahima Chaudhari
Ангилал : Заавал үзэх Bollywood клип | Нийтэлсэн : **no name | Уншсан (87) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Болливудын одод Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн ертөнцд

2008-12-21 19:33
Болливудын залуу од Dino Morea болон түүний найз бүсгүй Энэтхэгийн дэд мисс, 2000 оны Эх дэлхийн мисс /Miss Universe./ Болливудын жүжигчин Lara Dutta нар өнгөрсөн 11 сар Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн ертөнцтэй танилцан, алдарт Los Angeles Lakers багийнхантай хэдэн хоногийг хамтаа өнгөрөөсөн байна. Тэд энэ аялалынхаа турш  Lakers-ийн өдрийн бэлтгэл болоод NBA -гийн улиралын тоглолтуудыг үзсэнээс гадна тэд ч Lakers-ийн хүндэт зочин болцгоосон гэнэ.
Мөн Болливудын хоёр од маань Lakers-ийн од Kobe Bryant -тай дотно андууд болцгоожээ.



more ......................
Ангилал : Bollywood news | Нийтэлсэн : **no name | Уншсан (147) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 >  Last ›